Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.
“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар.
Голдоо ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл.
Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд.
Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа.
Ганц ганцхан дусал нэмсээр ган торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно.
Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү.
Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг.
“Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод”. Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа.
Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул.
Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоёр л ялж дийлж чадна. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж сур. Уучлал гуйна гэдэг түүний өмнө гэм буруутай гэдгээ ухаарч байгаагийн шинж тэмдэг төдийгүй боловсон соёлтой хүний зайлшгүй хийх ёстой эелдэг үйлдэл, гомдлыг тайлах хамгийн дөт зам билээ.
Өрөөл бусдад гомдож өөрийгөө зовоож байснаас өөрөө өөртөө гомдож сур. Өөрийн гомдлыг тайлах нь өөрөөс чинь хамаарах санаан зоргын хэрэг. Өөртөө гомдож байгаа хүн уур уцаарын хүлээсэнд баригддаггүй.
Өөрөө өөртөө гомдож байгаа хүнд уур уцаарын оронд уужуу сэтгэл, уучлах зөн мэдрэмж төрдөг юм.
Хүн хийх гэсэн ажил нь бүтэхгүй, хүрэх гэсэн санаандаа хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, уурлан бухимдаж эхэлдэг. Уурлаж бухимдсанаар урдах ажил нь бүтчихнэ гэж үгүй. Ултай суурьтай уужуу тавиу бодож, ухаан зарж, аргыг нь олж байж хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ ойртоно.
Хүнийг цэвэр бус дотоод сэтгэл нь хамгийн ихээр зовооно. Хэрэв өөрийгөө барьж, өөрийгөө дарж байхгүй бол уур уцаар, атаа жөтөөнд баригдан, сэтгэлийн гэмүүд бий болж чамайг зовооно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд дор дороосоо ундарсаар, дээр дээрээ овоорсоор байх болно.
Сэтгэлийн гэмүүд дотроос адгийнх нь атаа жөтөө билээ. “Атаархагчид яагаад дандаа ямар нэг зүйлд гоморхож байдаг вэ? Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг” юм.
Атаархагчид ямагт гуниг гоморхол тээж явна. Яагаад гэвэл өөрт тохиолдсон золгүй явдалд гуниж гоморхохын зэрэгцээ, өрөөл бусдад аз тохиоход мөн л энэ зовлонгоо эдэлж сууна. Атаархал нь баяр цэнгэлийг мэддэггүй дотоод сэтгэлийн гажиг.
“Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулдаг”.
Гомдлыг цаг цагт нь тайлалгүй удаан хадгалвал буцалж байсан гомдол өшөө хорсол болон дэвэрнэ. Өшөө хорсол тээж явах нь өөрт ядаргаатай, өрөөлд хорлонтой. Өшөө хорсол хэмээх сэтгэлийн гэм даамжирвал үзэн ядалт болон хувирч болзошгүй. Ийм байдалд хүрвэл бусдыг занал зүхлээр далайлгах төдийгүй өөртөө хар зовлонг даллан дуудах болно.
Үзэн ядалтын уур хилэн цээжиндээ тээж яваа хүний ухаан бодолд өшөө хорслоо тайлах зовлонт үр боловсорч цаг үргэлж тамлан тарчлаана. Үнэнийг сонсох дургүйчүүд үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддаг. Энэ бол адгийн үзэн ядалт.
Үнэнд дургүй хүмүүс дөрвөлжин нүхэнд гурвалжин мод тааруулах гэж зүтгэн муйхарлана. Үнэнийг сонсох нь тэдний хувьд тэнгэр ниргэж, газар цөмрөхтэй адил.
Үзэн ядалт сулхан хүмүүсийн уур хилэн боловч, атгаг санааг агуулж байдгаараа аюултай. Бусдыг үзэн ядаж өөрийгөө тарчлаах хэрэг байхгүй. “Үзэн ядалт бол хамгийн хүнд, хамгийн дур гутам гинж бөгөөд түүгээр нэг хүн өөрийгөө нөгөөтэй холбож болдог, харин түүний төгсгөлүүд нь хорсол болон айдаст нэвчсэн байдаг” гэж нэгэн зохиолч бичсэн байна.
Хэн нэгнийг үзэн ядсанаар чамд яасан ч сайн зүйл авч ирэхгүй. Үзэн ядах, өшин хорсох хорт сэтгэлээ татаж авахгүй бол өшөө авах аймшигт алхамд түлхэж мэднэ.
Хүн үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаварыг л амсдаг болохоор муу үйл үйлдээд сайн үр дагавар хүртэнэ гэж гэнэн царайлж горьдохын хэрэггүй. Газар дорх үндсийг гараар тасалж болдоггүй шиг чиний дотор хуримтлагдсан сэтгэлийн гэмийн үндсийг хэн нэгэн тааж мэдээд, таслаад өгчихөж чадахгүй.
Сэтгэлдээ хорлонт гэмийг үүсгэж хэрэггүй, үүссэн бол хадгалж хэрэггүй, хадгалахгүй байхын тулд өөрөө тэр бүгдийг гарган хаяж, сэтгэл юүгээ хог новшноос цэвэрлэх хэрэгтэй. Гомдож уурлах нь угаасаа хүний сайн мэдрэмж биш.
Гомдолдоо шатаж, уурандаа дүрэлзэж яваа хүн өөрийгөө түлж хуйхлахгүй ч гомдож уурласан хүнээ түймэрдэн хуйхлах нь холгүй явна.
Хүсч байсан хүсэл нь биелэхгүй, хүлээж байсан үр дүнгээ үзэхгүй бол хүмүүс хэн нэгэнд гомдоно. Гомдол нь уур хилэн, зэвүүцэл болон дүрэлзэж ч мэднэ. Олон хүн зэрэг зэрэг уурлах нь оволзон давалгаалах үерийн уснаас өөрцгүй.
“Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах хүчийг олдог” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гомдож зэвүүцсэн сэтгэлийг тайлах хамгийн сайн арга нь гомдсон, гомдоосон хоёр уулзан учирч, сэтгэлээ нээн ярилцаж, хэл амаа олох явдал билээ.
Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харсан хүмүүс эгцэлж урд, урдаасаа харах төвөгтэй ч хүсэл эрмэлзэл, найдвар итгэл байх аваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Өнгөрсөн муу явдлыг хойш тавьж, өрнөх сайн ирээдүйн тухай ярилцах сэтгэлийн хат, итгэлийн жигүүр ямагт хадгалагдан үлдэх учиртай.
Түмний хэргийг түрүүнд нь бодон, төрсөн биеэ дараа нь бодож, уур хилэн, үзэн ядалтын гал дээр зэвүүцлийн тос нэмж хавь ойроо хаман түймэрдэх харалган бодлоо эгнэгт орхи. Буруу, зөвийг ямагт ялгаж зааглаж болдог юм.
Мууг мартан сайныг санаж, удаан тунгаан, уужим сэтгэж, зөвшин ярилцаж, зөвийг ол.
Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй ээ.